Группын тухай


Уриа

Манлайлал
Итгэлтэй түншлэл
Төгс гүйцэтгэл

Алсын хараа

Эрдэс баялагийн салбарт манлайлагч байж,
олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зөвлөх байгууллага болох

Группын тухай

РЕСУРС ПАРТНЕРС ГРУПП нь эрдэс баялагийн зөвлөгөө үйлчилгээ, геологи хайгуул, хайгуулын өрөмдлөг, геодези зурагзүйн чиглэлээр 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа таван компани нэгдэж 2012 онд тус группыг үүсгэн байгуулсан, геологи хайгуул, уул уурхай, өрөмдлөг, дэд бүтцийн чиглэлээр зөвлөх болон гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг бие даасан, хараат бус, мэргэжлийн хөндлөнгийн байгууллага юм.
РЕСУРС ПАРТНЕРС ГРУПП нь үйл ажиллагаагаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд олон улсын болон үндэстний стандартад нийцүүлэн явуулдаг.
РЕСУРС ПАРТНЕРС ГРУПП нь хүний нөөцөө 12 хүртэл жилийн туршлагатай, мэргэшсэн зэрэгтэй, геологич, өрмийн инженер, уулын инженер, геодезийн инженер, авто замын инженер, маркшейдер, уул уурхайн эдийн засагч, төсөвчин зэрэг шилдэг, залуу боловсон хүчин, орчин үеийн өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмж, программ хангамж, туслах ажилчдаар бүрэн бэхжүүлсэн.